Украинд 40 тэрбум доллараар туслахыг АНУ-ын Сенат батлав

   АНУ-ын Конгрессын Сенат Украинд 40 орчим тэрбум доллараар нэмж туслах тухай хуулийн төслийг пүрэв гарагт баталлаа. Конгрессын доод зөвлөл өнгөрсөн долоо хоногт засаг захиргааны хүсэлтээр Украинд дахин туслах тухай хуулийн төслийг баталжээ. Одоо ерөнхийлөгч Жо Байден л гарын үсэг зурах дутуу аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ