ОХУ-аас Испанийн 27 дипломатчийг албадан гаргана
Испанийн дипломат төлөөлөгчийн газрын 27 ажилтанг ОХУ албадан гаргах болов. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны цахим хуудаст мэдээллээ. Албан ёсны мэдээллээр Испанид суугаа ОХУ-ын гадаад төлөөлөгчийн газрын 27 ажилтанг Мадрид "персона нон грата" (тухайн улсад нэвтрэх, ажиллах эрхийг нь хассан дипломатчийг ийн нэрлэдэг) зарласантай холбогдуулан Москвад суугаа Испанийн элчин сайд Маркос Гомес Мартинесийг эрс эсэргүүцэж, хариуд нь Испанийн 27 дипломатчийг нутгаасаа албадан гаргахаар болсон нь энэ аж. Элчин сайдад зохих ноот бичгийг өгсөн ба дипломатчдыг долоо хоногийн дотор ОХУ-аас гарахыг үүрэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ