Төгрөгийн ам.доллар, юань болон рубльтэй харьцах сарын дундаж ханш өмнөх оны мөн үеэс суларчээ
Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны дөрөвдүгээр сард 3,041.84 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 191.95 төгрөгөөр, өмнөх сараас 140.01 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Бусад валютын тухайд, /Монголбанкнаас зарласан төгрөгийн/
- Юаньтай харьцах сарын дундаж ханш тус сард 473.33 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 36.32 төгрөгөөр, өмнөх сараас 16.08 төгрөгөөр
- Рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны дөрөвдүгээр сард 38.14 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.69 төгрөгөөр, өмнөх сараас 10.30 төгрөгөөр тус тус суларсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ