Финляндын сургуулийн боловсролын талаархи сонирхолтой баримтууд
Судалгаанаас харахад Финландын сургуулийн сурагчид дэлхийн шилдэг сурагчдын тоонд ордог. Тэднийг бусад орны хүүхдүүдтэй харьцуулахад сургуульдаа бага цаг зарцуулдаг бөгөөд өдөрт дээд тал нь хагас цаг л хичээлээ хийдэг.
Финляндын сургуулийн боловсролын талаархи сонирхолтой баримтууд
1. Финландын боловсрол үнэ төлбөргүй. Мөн өдрийн хоол, аялал зугаалга, хичээлийн хэрэгсэл гээд бусад бүх зүйл нь үнэ төлбөргүй байдаг. Хэрэв сурагч нь сургуулиасаа 2 км-ээс хол зайд амьдардаг бол түүнийг сургуулийн автобусаар хичээл сургууль, гэр оронд нь хүргэж өгнө. Энэ бүхнийг төрөөс төлдөг бөгөөд улсын нийт төсвийн 12.2 хувийг боловсролын салбарт зарцуулдаг.
2. Финляндад үнэлгээний систем 10 оноотой байдаг ч Финландын сургуульд 3-р анги хүртэл оноо байдаггүй. 3-аас 7 хүртэлх анги нь "дундаж" -аас "маш сайн" гэсэн аман үнэлгээтэй. Энэхүү оноогоо зөвхөн сурагч өөрөө л мэддэг. Авсан дүнгийнхээ хувьд загнуулаж шийтгүүлэх ямар ч асуудлыг хүлээж авдаггүй бөгөөд энэ дүн нь хүүхдийг мэдлэгээ дээшлүүлэх, бие даасан сургалтын хөтөлбөрөө тохируулах зэрэгт сэдэл өгөхөд л ашиглагддаг.
3. Сурагч бүрт ганцаарчилсан байдлаар хандана.
Нэг хичээл дээр сурагчид юу хийж чадахаас нь хамааран өөр өөр онцлогтой нарийн төвөгтэй даалгавруудыг хийж гүйцэтгэж чадна. Бие бялдар, оюун ухааны янз бүрийн чадвартай хүүхдүүд хамтдаа нэг дор суралцдаг. Хэрэв хүүхэд үүнийг даван туулж чадахгүй бол багш нар түүнд зориулж ганцаарчилсан хичээлийг зохион байгуулдаг. Үүнээс гадна бусад хичээлүүдийг, жишээлбэл, цагаачдын хүүхдүүдэд зориулсан төрөлх хэлийг нь ч хүртэл зааж сургадаг. Сурагч өөрт нь илүү хэрэгтэй зүйлийг өөрөө сонгох боломжтой гэж үздэг: тэр хичээлдээ сонирхолгүй бол өөрөө ямар нэгэн ном унших, юм оёх гэх мэтээр дуртай зүйлээ хийх боломжтой.
4. Финландын сургуулиудад сурагчийн дүрэмт хувцас гэж байхгүй. Та ямар ч хувцастай хичээлдээ явж болох бөгөөд үүнд ямар ч шаардлага тавьдаггүй.
5. Хичээлээ хийж байгаа хүүхдүүдийг ширээний ард суухыг албадаж хүчлэх шаарддаггүй. Хичээлийн үеэр тэд сандал дээр юм уу эсвэл шалан дээр ч сууж болдог. Дулааны улиралд хичээлийг гадаа, сургуулийн ойролцоох зүлгэн дээр эсвэл дугуй маягтай барьж зассан саравчин доор тусгай вандан сандал дээр хийдэг.
6. Гэрийн даалгаварыг маш цөөхөн өгдөг. Финляндын багш нар нь хүүхдүүдийг анги танхимдаа бус харин гэр орондоо, эцэг эхтэйгээ амарч, чөлөөт цагаа өнгөрөөх ёстой гэж үздэг. Гэрийн даалгавар нь бага зэрэг цаг хугацаа шаарддаг бөгөөд маш сонирхолтой байж болдог. Жишээлбэл, түүхийн хичээл дээр гэхэд л, тэд 50-иад оны амьдрал ямар байсан, тэр үеийн болон орчин үеийн амьдралын ялгааг олж мэдэхийн тулд эмээтэйгээ харилцан ярилцаж болно.
7. Шалгалт гэж огт байхгүй
Финландын багш нар: "Амьдралдаа юмуу эсвэл шалгалтанд бэлдэх хэрэгтэй. Бид бол эхнийхийг нь сонгодог." гэж ярьдаг. Тиймээс Финландын сургуулиудад шалгалт байдаггүй. Багш нар шалгалт өгөхийг сонгож болох ч зөвхөн ахлах сургуулиа төгсөх гэж буй 16 настан стандарт шалгалтыг заавал өгөх ёстой.
8. Сургуульд тэдэнд зөвхөн амьдралд нь хэрэгтэй зүйлийг л заадаг. Энд хүүхдүүдэд заадаг гол зүйл нь бол шинэ, мөн байнга өөрчлөгдөж байдаг ертөнцөд суралцах, дасан зохицох чадварыг зааж сургадаг юм. Тэдэнд юу ч албадаж сургах шаардлагагүй, тэр бүхнийг зөвхөн Wikipedia-гаас үзэхэд л хангалттай.
9. Бүх сургуулиуд нь бүгдээрээ адилхан жигд сайн. Финляндад анхан шатны сургуулийг сонгох нь заншил болж хэвшсэн зүйл биш бөгөөд хүн бүр гэрийнхээ ойролцоох сургуульд явдаг. Энд ямар нэгэн"элит" гэсэн онцгой, онцлог сургууль байдаггүй, бүгд адилхан: хүүхэд хаана ч амьдардаг, тэр чадварлаг багш нартай, чанартай сургалтын материалтай, сайн хоол ундтай боловсролын байгууллагад хамрагдах боломжтой..
10. Сургууль дээрээ унтаж амарч болох үдэшлэг уулзалтын арга хэмжээг зохион байгуулж болдог. Заримдаа хүүхдүүд унтлагын мешок уутаа аваад, сургууль дээрээ багш нартайгаа хамт хонож, кино үзэж, тоглоом тоглож, биеийн тамирын зааланд дэвсгэр дээр унтдаг бөгөөд өглөө нь мөхөөлдөс зайрмагтай өглөөний цайгаа уудаг.
Ийм сургуулийг яаж хайрлахгүй байх билээ дээ?
Эх сурвалж: osvitanova/com
Зураг: Хельсинкийн төв номын сан
Орчуулсан Норзонгийн Энхбаяр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ