ОРЧИН ҮЕИЙН ТОП 10 НОМЫН САН

1. Нидерландын Воок Моuntain номын сан

Нидерландын Спижкенис хотын төвд орших сэтгэл татам тунгалаг өнгөтэй барилга бол “Номоор бүтсэн уул” хэмээх өргөө юм. Орчин тойрныхоо бусад барилгаас онцгой ялгаран харагдах цац сувраган оройтой шоо хэлбэрийн энэхүү барилгын төслийг MVRDV фирмийн архитекторчид гүйцэтгэжээ.

Воок Мontain нэрийг ч санамсаргүй өгөөгүй бололтой. Учир нь асар том танхимын голд байрлах номон уул гэмээр хэлбэртэй олон тасалгаат номын тавиурууд нь хэрэгтэй номоо хайхад маш хялбар байхаар шийдэгджээ. 9300 кв метр талбай бүхий тунгалаг гадаргуу нь гэрэлтүүлэг шаардагдахааргүй,  өдрийн цагт байгалийн гэрлийг хангалттай нэвтрүүлдэг.

2. Английн Бирмингемийн шинэ номын сан


Бирмингемийн номын сан нь Их Британид хамгийн том төдийгүй Европын томоохон соёлын төвийн нэг юм. Янз бүрийн диаметртэй металл цагирагуудыг сүлжиж хийсэн уг барилгын өвөрмөц гадна төрх орчин үеийн гэх тодотголыг шингээнэ. Уг номын сан нь Английн болон дэлхийн утга зохиолын томоохон цуглуулгуудыг хадгалдаг.

3. Шотландын Абердина хотын их сургуулийн номын сан

Шотландын Абердина хотын  их сургуулийн номын сангийн хуучин барилга нь 1495 онд баригдаж байсныг сэргээн засварлаж ийм хараа булаам болгожээ. Дэлхийн хамгийн эртний номын сангийн нэгд тооцогдох энэ газар 25000 орчим ном, ховор гар бичмэлийн цуглуулгатай.

Төв танхимын давхар хоорондын хана дагуу байрлуулсан дүүрэн номтой тавиурууд нь барилгын дотоод өнгө төрхийг тодотгож өгдөг.

Орчин үеийн сонгодог хэв загвараар хийгдсэн уг барилгын дотоод талбай 15000 кв.метр ба нэгдүгээр давхартаа үзэсгэлэнгийн заалтай, давхар хоорондын юүлүүр хэлбэрийн тасалгаа нь өвөрмөц шинэлэг өнгө төрхтэй юм

4. Норвегийн соёлын төв-Веннесла номын сан


Барилгын хийцийн онцлог нь наамал банзаар эмжсэн 27 модон хавтанг барилгын дээврээс суурь хүртэл аажмаар налуулан матаж хийжээ. Энэхүү гоёмсог  загварыг Helen & Hard студийн мэргэжилтнүүд гүйцэтгэжээ. Хүссэн хүн бүрийн өмнө уг барилгын үүд хаалга нээлттэй бөгөөд хотын төв гудамжнаас шууд орох боломжтой.

5. Солонгосын Сечжон хотын үндэсний номын сан


 Зохион бүтээгчдийн гол зорилго нь зөвхөн номын сан төдийгүй цаашдаа нутгийн иргэд болон жуулчдийг татах, ирээдүйд орон нутгийн дурсгалт зүйл болон үлдэхүйц бүтээл хийх явдал байжээ. Тиймээс зохион бүтээгчид нь "сэтгэл хөдөлгөсөн хэлбэр дүрс, сэтгэл хөдөлгөсөн орон зай, сэтгэл хөдөлгөсөн мэдрэмж" гэсэн гурвалсан санаан дээр тулгуурлан уг барилгыг бүтээсэн байна. 2013 онд нээгдсэн үндэсний номын сангийн барилга нь 21000 гаруй кв.метр талбайг эзэлдэг.

6. Вашингтоны Саммамиш хотын номын сан



АНУ-ын Вашингтон мужийн эрчтэй хөгжиж буй Саммамиш хотод шинээр нээгдсэн номын сан нь уужим саруулхан орчинтой, уншлагын танхимдаа камин зуухтай зэрэг нь уншигчдад тохилог орчинд тав тухтай цагийг өнгөрөөх боломж олгосноороо онцлогтой. Мөн хурлын заал, жижиг хэмжээний бар, компьютерийн танхим зэрэг нь бүхий л насныханд  зориулагджээ.

7. Алмерегийн шинэ номын сан

Нидерландын Алмере хотын шинэ номын  сангийн орчин үеийн хэв маяг бүхий орон зай болон номнуудыг байрлуулсан байдал нь худалдааны төв юмуу супермаркетыг санагдуулахаар шинэлэг өнгө төрхтэй юм. Энэ байгууламж маш урт номын тавиурууд болон кафе, интернет заал, сургалтын өрөө зэргээс бүрдэнэ. 

8. Австралийн Сооroy номын сан


Австралийн Саншайн-Кост дахь номын сан нь 2010 онд бүтээгдсэн бөгөөд 1650 кв метр талбай бүхий томоохон мэдээллийн төв юм. Butter factory хэмээх арт галерей ба хотын төв гудамж хоерын хооронд байрласан уг номын сан нь хоёр павильоноос бүрдэх ба доторх орон зай нь тод өнгө, хөгжилтэй хэлбэр дүрсийг хослуулан орчин үеийн хэв маягийг илэрхийлсэн онцлогтой.

9. Бразилийн шинэ номын сан

Бразилийн шинэ номын сан 2013 онд ашиглалтанд оржээ. 22000 кв.метр талбай бүхий  энэ номын санд 17000 гаруй ховор нандин ном хадгалагдаж байна. Барилгын дизайныг дэлхийн алдартай номын сангуудын хамгийн хосгүй бүтээцүүдээс санаа аван хийснээрээ ялгардаг гэнэ.

Төв заалны давхар хоорондох ханан дагуу байрлуулсан дүүрэн номтой тавиурууд нь барилгын дотоод өнгө төрхийг тодотгож өгдөг.

10. Австралийн Квинсленд мужийн номын сан

Австралийн Квинсленд мужийн Брисбен хотын номын сан нь 2006 онд ашиглалтанд орсон. Барилгын өмнөх загварыг бүрэн өөрчилж орчин үеийн хэв загварт оруулан 12000 гаруй кв.метр талбайтай болгосон нь өмнөхөөсөө бараг хоёр дахин том болсон байна. Уг номын сан нь дэлхийн олон орны утга зохиолын дээжсийг хадгалж байдаг нь тус мужийн гол баялаг болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ