Монголбанк өнгөрсөн сард 358 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк өнгөрөгч дөрөвдүгээр сард  358.9 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.8 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 453 кг-аар буурсан үзүүлэлт юм.

Дөрөвдүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2.4 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 25.5 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны 4 дүгээр сард 188,943 төгрөг байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ