«Титаник» хөлөг онгоцыг живэх үед хөлөг онгоц элбэг бүтээх хэмжээний мөнгөтэй саятан завинд суулгүй үлджээ
Америкийн хамгийн том сүлжнэ дэлгүүрүүдийн нэг Macy’s - ийн хамтран эзэмшигч Исидор Штраус ч тэр үед мөн “Титаник” хөлөг дээр байсан бөгөөд “Би хэзээ ч бусад эрчүүдийн өмнө орж аврах завинд суухгүй” гэж хэлж байжээ. Түүний эхнэр нь мөн аврах завинд суухаас татгалзан, сүүлчийн мөчөө нөхөртэйгээ хамт өнгөрүүлэхийг илүүд үзэн өөрийнхөө оронд саяхан ажилд авсан байсан зарц бүсгүй Эллен Бердийг өөрийн оронд суулгажээ.
Эдгээр баячууд ёс суртахууны зарчимаа алдсанаас эд хөрөнгө, тэр байтугай амь насаа алдахыг илүүд үзсэн байна. Тэдний ёс суртахууны үнэт чанарыг илүүд үзсэн сонголт нь хүн төрлөхтний хөгжлийн ҮНЭТ ЗҮЙЛ нь ЁС СУРТАХУУН гэдгийг харуулж чадсан сонголт!
Үнэн алдартны шашны архимандрит Тихон Шевкунов: - Би нэг биш удаа хүмүүсийг сүүлчийн замд нь үдэж байсан. Тэд нас барахынхаа өмнө хэзээ ч ажил төрөлдөө амжилттай байж том сайхан байшинтай, хэдэн саяын хөрөнгөтэй болж чадсангүй гэж харамсдаггүй. Хүмүүс амьсгаа хураахынхаа өмнө хэн нэгэнд тусалж, хэн нэгнийг дэмжиж чадаагүйдээ хамгийн түрүүнд харамсдаг гэжээ. Хүмүүс ХҮН ЧАНАРТАЙ, ЁС СУРТАХУУНТАЙ байх гэдэг л хамгийн чухал зүйл ажээ.
орч. Luvsandorj tsetsgee
СЭТГЭГДЭЛ БИЧИХ