Д.Трамп өдөр бүр түмэн долларын торгууль төлсөөр байна

  "АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр өдөрт нэг түм буюу 10,000 долларын торгууль төлсөөр байх болно" гэж CNN мэдээллээ. Нью-Йорк мужийн шүүх экс ерөнхийлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцээд, өдөр тутмын торгууль төлөх шийдвэрийг хэвээр үлдээжээ. 
Шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр Д.Трампыг шийтгэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 25-ны даваа гарагт Улсын ерөнхий прокурор Летициа Жеймс гаргасан аж. Өмнө нь тэрээр экс ерөнхийлөгчөөс санхүүгийн баримт бичгээ гаргаж өгөхийг шаардсан ч Д.Трамп биелүүлээгүй юм. Тиймээс уг шаардлагыг ёсоор болготол нь өдөр бүр 10,000 долларын торгууль төлөх шийдвэр гаргасан байна.       
        Дөрөвдүгээр сарын 27-ны лхагва гарагт Д.Трампын өмгөөлөгч дээрх шийдвэрийн эсрэг давж заалдах гомдол гарган, "Шаардлагатай баримт бичиг байхгүй" гэсэн Цагаан ордны экс эзний мэдүүлгийг хавсаргав. Дөрөвдүгээр сарын эхээр тэд Д.Трампыг "Trump Organization"-доо санхүүгийн луйвар хийсэн хэргээр яллахыг хүссэн билээ. Мөн Манхэттен дүүргийн прокурорын газар АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трампын их хэмжээний хөрөнгийг удирддаг "Trump Organization"-ыг буруутгаж ялласан удаатай. Яллах дүгнэлтэд татварын луйвар, гэмт хэргийн хуйвалдаан, бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдэх, их хэмжээний луйвар хийсэн зэрэг 15 зүйл анги багтжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ