Хүүхдүүдэд автоматаар эцгийнх нь овгийг өгөхийг Италид хориглолоо

     "Италийн Дээд шүүх хүүхэд төрөхөд эцгийн овог олгох журмыг хууль бус гэж үзжээ" гэж The New York Times сонинд мэдээлэв. Тус улсад 2016 оноос хойш эцэг, эх нь хүүхдэд хоёр овог өгч болох хууль үйлчилж буй аж. Харин нярай хүүхдэд зөвхөн эхийн овог өгөхийг өрх толгойлсон эхчүүдэд л зөвшөөрдөг байжээ. Шинэ журмын дагуу эцэг, эхчүүд хүүхдэдээ олон овог сонгох эсвэл  зөвхөн нэг овог ашиглах боломжтой болох юм. "Эцэг, эх хоёулаа овог сонгоход оролцох боломжтой байх ёстой. Энэ бол хувь хүний онцлогийн үндсэн элемент" гэж Италийн Дээд шүүх мэдэгдэв.                                   Италийн парламентын гишүүн, Ардчилсан намын эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн лидер Сесилия Д'Элиагийн тэмдэглэснээр өдгөө эхийн овог эцгийнхтэй ижил утгатай байгаа гэнэ. Мөн Италид гэр бүлийн эрх зүй дэх патриархын сүүлчийн өвийг цуцалжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ