Шанхайн халдвар олон нийтийн санааг зовоосоор байна

    Шанхайд “Ковид-19”-ийн шинж тэмдэг илэрсэн тохиолдлын тоо дээд хэмжээнд хүрчээ. Хятад улс бүх бүс нутгууддаа хяналтаа чангатгаж, омикрон хувилбарыг устгах зорилготой “динамик цэвэрлэгээ” гэж нэршсэн арга барилаа үргэлжлүүлж байна.Том компаниуд “халдвар эрчимжиж байгаа байдалд тохируулан” 14 хоногийн түр хөл хорио зарлав. 

    Хятадын баруун хойд хэсэгт Шиань хот оршин суугчдыг орон сууцнаасаа гарахгүй байхыг уриалж, ажилчид гэрээсээ ажиллах журам гаргаж өгчээ. Харин Шиань хотын засгийн газрын албан тушаалтан хөл хорио тогтоохгүй гэсэн байна.

    Шанхай хотын ойролцоох Сужоу хот хөл хорио тогтоож, ажлаа гэрээсээ хийх журам гаргав. Тус хот сүүлийн хоногт 500 гаруй халдвартай иргэн бүртгэгдсэн гэж мэдээлсэн. Хятадын төв Шанхай хотод дөрөвдүгээр сарын 15-ны дотор 3590 өвчний шинж тэмдэг бүхий тохиолдол бүртгэгдэж, “Ковид-19”-ийн шинж тэмдэггүй 19923 тохиолдол бүртгэгджээ.Тус хотын 25 сая оршин суугчийн дийлэнх нь гэртээ хөл хорионд орсон хэвээр байгаа аж. Учир нь Шанхай хотын өвчлөлийн тоо улс даяарх өвчлөлийн тооноос харьцангуй өндөр байгаа аж.

  Иргэд хоол хүнсний зүйл дууссан хэмээн гудамжинд гаран жагссан боловч цагдаа, эмнэлгийн ажилтнуудын чанга хяналтаас үүдэн үр дүнд хүрэлгүй тарсан байна.

DNN.MN Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ