Дизель түлшний үнэ 250 төгрөгөөр, АИ95 бензин 200 төгрөгөөр нэмэгджээ

 Дизель түлшний үнэ литр тутамдаа 250 төгрөгөөр, АИ95 бензин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгджээ. 

Шатахууны үнийг төрөөс шууд зохицуулахаа больж, газрын тосны гадаад зах зээлийн үнэтэй уялдуулах шийдвэр гарсан. Улмаар АИ-92 шатахууны хувьд зургаан сарын дундаж өртгөөр жижиглэнгийн үнийг нь тогтоохоор болсон билээ. Ингэснээр зах зээлийн журмаараа зохицуулагдаж, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөх үед өсч, буурах үед буурах боломжтой гэж үзэж байгаа талаар албаныхан мэдээлж байв. Үүнээс хойш хэд хэдэн удаа АИ-92 шатахууны үнэ нэмэгдээд байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ