Ким Жөн Ун шинэ туслах бүсгүйтэй болсон уу?

  Саяхан олон нийтийн арга хэмжээн дээр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны хажууд хэд хэдэн удаа гарч ирсэн нэгэн үл таних эмэгтэйн талаар NK News мэдээлжээ. Тус сонинд "Сүүлийн долоо хоногт БНАСАУ-ын төрийн мэдээллийн хэрэгслээр тараасан хэд хэдэн гэрэл зураг, дүрс бичлэгээс 30-40 насны, үл таних нэгэн эмэгтэйг харж болно.Тэрээр энэ сард Ким Жөн Унтай хамт олон нийтийн дөрвөн арга хэмжээнд оролцсон" гэж бичсэн аж. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт  Хойд Солонгосын удирдагчийн хөдөлж буй лимузинуудын дэргэд мөнөөх бүсгүй зогсож байгаа хэдэн гэрэл зураг нийтлэгдсэн байна. "Үүний зэрэгцээ тэрээр ихэнх тохиолдолд олны өмнө том хар цүнхтэй гарч ирдэг, түүнд нь БНАСАУ-ын даргад хэзээ ч хэрэг болж мэдэх эм, харилцаа холбооны хэрэгсэл байж магадгүй" хэмээн NK News-т бичив.            
     Нэмж дурдахад, өнгөрсөн хоёрдугаар сард болсон намын хурал дээр үг хэлэхээс нь өмнө Ким Жөн Унд үл таних бүсгүй бичиг баримтаа хүлээлгэж өгсөн гэнэ. Тэр бүсгүй БНАСАУ-ын удирдагчийн шинэ туслах байж магадгүй юм. Хэн болохыг нь одоогоор тогтоох боломжгүй ч Ким Жөн Унтай эцэг нэгт эгч Ким Соль Сон байж магадгүй гэх таамаг байна.                                       
    Ким Жөн Уны эцэг нэгт эгчийн талаарх мэдээлэл бараг байдаггүй. Хойд Солонгосоос дүрвэсэн албаны хэд хэдэн хүний мэдээлсэнчлэн тэр эмэгтэй 48-49 настай. Тэрээр Ким Жөн Ирийн хоёр дахь эхнэрээс төрсөн охин бөгөөд NK News-т мэдээлсэн эх сурвалжаар бол Хойд Солонгосын удирдагчийн ажлын арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах хэлтэст албан тушаал хашиж буй гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ