Шуурганы улмаас нас барагсдын тоо нэмэгдсээр
Филиппинд болсон "Меги" нэртэй шуурганд 2,01 сая гаруй хүн нэрвэгджээ. Тус улсын Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийг арилгах үндэсний зөвлөлийн ням гарагт гаргасан тайланд дурдсанчлан 172 хүн нас барсан аж. Дашрамд дурдахад хар салхи есөн бүс нутгийг хамарсан байна. Түүнчлэн 395,9 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх 909 төв рүү шилжүүлж, 33,4 мянгыг нь урьдчилан нүүлгээд байгаа юм. Мөн найман хүн бэртэж, 110 хүн ор сураггүй алга болсон гэнэ. Амиа алдагсдын дийлэнх нь буюу 156 нь Зүүн Висая мужид, 11 нь Баруун Висаяд, гурав нь Даваод, хоёр нь Төв Висаяд бүртгэгджээ. Шинэчилсэн мэдээллээр 9,7 мянган байшинг сүйтгэсэн "Меги" одоогоор 709,5 мянган песо (13,5 мянган доллар)-гийн хохирол учруулаад буй. Харин 517 үер, 88 хөрсний гулгалт бүртгэгдсэний улмаас хөдөө аж ахуйд учирсан хохирол 249,8 сая песо (4,78 сая доллар), дэд бүтцийн 45 байгууламж 6,95 сая песо (133,2 мянган доллар)-гоор хэмжигдэж байна. Гамшгийн улмаас 240 зам, есөн гүүр эвдэрч, 76 хотод цахилгаан, гурван хотод ус тасарсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ