Р.Абрамович Киевт айлчилжээ
Оросын бизнесмен Роман Абрамович Киевт айлчилж, ОХУ, Украины хоорондын хэлэлцээрийн үйл явцыг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Энэ талаар Fortune сэтгүүл баттай эх сурвалжаас эш татан мэдээллээ. Тэдний мэдээлснээр Р.Абрамович Украины талын төлөөлөгчидтэй уулзаж, "хэлэлцээрийг сэргээх арга замын талаар ярилцсан" гэнэ.
Нэрт бизнесмений Киевт хэзээ айлчилсныг тус сэтгүүлд тодорхой мэдээлсэнгүй. "Сэтгүүлчид Абрамович болон Украины талын төлөөлөгчдөөс энэ талаар ямар ч мэдээлэл авч чадаагүй" хэмээн Fortune сэтгүүл онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ