Дэлхийн хамгийн хөгшин горилл 65 хүрчээ

        Баруун Африкаас Европт аваачсан дэлхийн хамгийн хөгшин горилл Фату 65 насны төрсөн өдрөө Берлиний амьтны хүрээлэнд тэмдэглэснийг Mirror сонинд бичсэн байна. Ойн баярыг тохиолдуулан түүнд зориулж, цагаан будааны бялуу хийгээд, хүнсний ногоо, жимс жимсгэнээр чимэглэсэн аж. "Баярын ширээ"-н дээрх бүх зүйлийг идсэн түүний талаар амьтны хүрээлэнгийн ажилтан Кристиан Ауст  "Ийм өндөр настай ч Фату маш эрч хүчтэй, эрүүл хоолны дуршилтай эмэгтэй" хэмээн ярьжээ.     
    Фату баруун Африкт төрж, зэрлэг байгальд өссөн гэнэ. Дараа нь Францад авчирсан далайчин эр хоёр настай түүнийг баарны төлбөрт орхисон байна.  Ингээд л Берлиний амьтны хүрээлэнд ирсэн тэрээр 2017 онд 60 настай Коло хорвоог орхисны дараа дэлхийн хамгийн өндөр настай горилл болсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ