Э.Бат-Үүл: Бид гудамжинд, шоронд ч тэмцсэн.

    Хотын дарга асан, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “1990 онд Монголын хоёрдахьч нам болон гарч ирсэн Ардчилсан нам Монголын түүхэнд асар том үүрэг гүйцэтгэсэн. Тодруулбал, Зөвлөлтийн колоничлолоос Монголыг чөлөөлөх энэ гайхамшигтай үйл явдлыг АН-ын манлайлал, удирдлага доор хийгдсэн. Тиймээс манай намын мянга, мянган гишүүд Зөвлөлтийн колоничлолоос Монголыг чөлөөлсөн баатрууд. Баатрууддаа баярын мэнд хүргэе. Гэвч 32 жилийн дараа дахин сорилт тулгарлаа. Дахин асуудал үүслээ.  
В.Путины Украинд хийсэн түрэмгийлэл бол ардчилалд зарласан дайн. Энэ үйл явдлын дараа АН-руу Оросын элчин сайдын гаргасан мэдэгдэл ч нотолно.  АН-ыг хоёр дахьч Украин мэтээр үзсэн бүдүүлэг явдал гарсан. Энэ нь бидний өмнө том сорилт байгааг харуулж байна. Зөвлөлтийн үеийн колоничлолын сэтгэлгээнээсээ салаагүй хүмүүс цөөнгүй байдаг юм байна. Энэ нь Путины түрэмгийллийн үед ил харагдлаа. Энэ бүхнээс харахад бидэнд хийх ажил их байна. Бид энэ ухамсраас колоничлолын сэтгэлгээг юу ч үгүй болтол үлдэн хөөх их ажил байна. Украин гэдэг жижиг орон руу их гүрэн түрэмгийлж байгаа юм чинь Монгол  гэдэг оронд ч дураараа түрэмгийлбэл яах вэ гэдэг талаар бодож үзэхгүй байна. Дор хаяж энэ дайн Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлнэ гэдгийг ойлгохгүй байгаа нь харамсалтай байна. Бид 32 жилийн турш гудамжинд ч тэмцэж байлаа. Төрийн мэдэлд очоод ч ардчиллынхаа тэмцсэн. Шоронд ч тэмцсэн. Залуучууд, төлөөлөгчдөө үйл хэргийнхээ төлөө бид газрын доороос ч тэмцэж босдог нам шүү гэж хэлмээр байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ