Бясалгалын ач тус судлаачдыг гайхшруулж байна
Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар бясалгалын нөлөөний судалгаа нь төрөл бүрээр хийгдсэн байна. Хамгийн сүүлийн үеийн судалгааны нэг нь Харвардын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн дүн юм. Өдөрт 30 минутийн турш бясалгал хийгсэд найман долоо хоногийн туршид оролцсон аж.
Оролцогчид бясалгалын курс эхлэхэд, дууссаны дараа хоёр долоо хоногт нэг удаа MRI тархины бичлэг хийсэн байна.
Эрдэмтдийн дүгнэлт, "бясалгал хийгсэд ердөө найман долоо хоногийн дотор, тархины бүтцэд өөрчлөлт орсон" хэмээжээ.
MRI шинжилгээгээр бясалгал хийгсдийн найман долоо хоногийн дараахи тархины хэсэг дэх нягтрал (Hippocampus), санах ой, сурах чадвар нэмэгдэж, өөрийгөө танин мэдэх, шинжлэх чадвар нэмэгдсэн болох нь батлагдсан байна.
Бясалгал нь тархины бүтцийг өөрчилдөг эмгэг асуудлыг илрүүлж, санах ой болон агууламжийг сайжруулж, сэтгэл гутрал, стресс, донтолт, айдас түгшүүрт хандлагыг илрүүлснээр, дархлааны системийг сайжруулж, цусны даралтыг бууруулж, зүрхний шигдээс үүсэх эрсдлийг бууруулж, энэрэн нигүүлсэх сэтгэл, энэрэнгүй байдлыг төлөвшүүлэх үндэс болж буйг дурдсан байна.
Бодит байдал дээр хэн ч бясалгалыг эзэмшиж чадна.
Дотоод сэтгэлээ чагнаж, эзэмшиж ариусгаж суръя.
СайханУул.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ