"Хөгжлийн банктай нэр холбогдсон УИХ-ын гишүүдтэй уулзаж бүрэн эрхээсээ түдгэлзэхийг санал болгосон"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэйгээр гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантайгаа холбогдуулан Засгийн газрын гишүүдийнхээ хамт мэдээлэл хийлээ.

Хөгжлийн банкны асуудалд холбогдсон намын гишүүддээ хариуцлага тооцох асуудал юу болсон талаар асуусан сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулахдаа "Манай намын ерөнхий нарийн бичгийн дарга маш тодорхой байр суурь илэрхийлсэн. Тэр миний байр суурь гэж ойлгож болно. Хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүддээ "Намаасаа татгалзаад шалгуул" гэж байгаа. Зарим нэг хүмүүстэй нь биечлэн уулзаж УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах саналыг хэлсэн. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргатай уулзаж саналаа хэлсэн. Хууль хяналтын байгууллага өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ авах байх гэдэгт итгэл дүүрэн байна. Хөгжлийн банк болон бусад асуудал дээр хэнийг ч хэлмэгдүүлэхгүй бас хэн нэгнийг авч үлдэх зарчим баримтлахгүй. Хуулийнхаа дагуу явах ёстой асуудал" гэлээ.

Өнгөрсөн сарын 29-нд Хөгжлийн банканд нөлөөлсөн байж болзошгүй 20 улстөрчийг зарласан билээ.

Тодруулбал,

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 
  2. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
  3. УИХ-ын гишүүн С.Бямбацогт 
  4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням 
  5. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  6. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 
  7. УИХ-ын гишүүн асан М.Билэгт
  8. УИХ-ын гишүүн асан  Ч.Ундармаа 
  9. УИХ-ын гишүүн асан  А.Сүхбат
  10. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг
  11. УИХ-ын гишүүн асан  Ц.Шаравдорж 
  12. УИХ-ын гишүүн асан  Ц.Гарамжав 
  13. Үндэсний аудитын газрын дарга асан Д.Хүрэлбаатар 
  14. Дэд сайд асан Лхамсүрэн 
  15. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр 
  16. Сангийн дэд сайд асан С.Пүрэв 
  17. УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир
  18. ТЕГ-ын дарга асан Б.Хурц 
  19. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр
  20. Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 

Arslan.mn


СЭТГЭГДЭЛ БИЧИХ