Цагаан будааны үнэ 130 хувь, элсэн чихэр 90 хувь, ургамлын тос 47 хувиар өсжээ
МҮЭХ-ноос өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тарифын судалгааг сар бүр хийдэг ба 2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн үнийг 2022 оны мөн үетэй дараах байдлаар харьцуулжээ.
Улаанбаатарт худалдаалж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох:
- цагаан будаа нэг кг нь 3000₮ байсан бол 6900₮ болж 130 хувиар
- шар будаа нэг кг нь 2800₮ байсан бол 5000₮ болж 78,6 хувиар
- үхрийн ястай мах 12000₮ байсан бол 14000₮ буюу 16,7 хувиар
- үхрийн цул мах 14000₮ байсан бол 16000₮ буюу 14,3 хувиар
- адууны мах 20 хувиар
- сүү 2900₮ байсан бол 3700₮ болж 27,6 хувиар
- ургамлын тос 5500₮ байсан бол 8100₮ болж 47,3 хувиар
- элсэн чихэр 2800₮ байсан бол 5320₮ болж 90 хувиар
- монгол төмс 1200₮ байсан бол 1440₮ болж 20 хувиар
- лууван 50 хувиар
- сонгино 75 хувиар
- тахианы мах 22,4 хувиар
- шатахуун АИ-92 1450₮ байсан бол 2390₮ болж 64,8 хувиар
- дизель түлш 2190₮ байсан бол 3130₮ болж 42,9 хувиар
- газ 970₮ байсан бол 1855₮ буюу 91,2 хувиар тус тус өсжээ.
Мөн нэг ам.доллар 2022 оны 3-р сард 2850₮ байсан бол 14 хоногийн дараа буюу өнөөдөр 3200₮ болсон гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ