Дөрөвдүгээр сарын зурхай

Хахир хатуу өвлийн жавартай өдрүүд улиран өнгөрч, халуун дулаан нарны илч аажим аажмаар нэмэгдсээр дөрөвдүгээр сар бидэнд айлчлан ирлээ. Хаврын дунд сард биднийг ямар сонин содон үйл явдлууд хүлээж байгаа бол?

1. Хонь (3/21-4/19)

Ойр дотны хүмүүс тань хайр дурлалын талаар "бөөн бөөн" зөвлөгөө өгөх шинжтэй байна. Уг зөвлөгөөнүүдийг бүгдийг нь дагалгүй, авахыг нь аваад гээхийг нь гээгээрэй. Шинэ харилцаа эхлүүлэх гэж яараад хэрэггүй. Харин энэ сард өөртөө санаа тавьж өөрийнхөө юу хүсэж буйг ойлгохыг хичээ.

Дөрөвдүгээр сар бол өөрийгөө өөрчилж шинэчлэх сар. Ажилдаа илүү сайн анхаарахгүй бол дээд албан тушаалтан чинь танд хүндрэл учруулж магадгүй байна шүү. Таны эрхэлдэг бизнес амжилт болон мөнгө дагуулах тул, өөрийгөө шагнахаа мартуузай.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: мөнгө, өөрийгөө хайрлахуй, зөвлөгөө, шинэчлэл

2. Үхэр (4/20-5/20)

Үхрийн ордынхонд энэ сар ээлтэй хандах шинжтэй. Тушаал дэвшиж, цалин нэмэгдэн шинэ ажлын санал ар араасаа ирэх боловч, ганцаардмал мэдрэмж таныг эзэмдэх тул ганцаар бус, найз нөхөдтэйгөө цаг хугацааг хөгжилтэй өнгөрөөгөөрэй.

Сүүлийн хэдэн сар нэлээдгүй ажилласан учраас энэ сарыг хайртай нэгэнтэйгээ өнгөрөөхийг хичээ. Та найз эсвэл ажлын хамтрагчаараа дамжуулан шинэ хайртайгаа учирч мэдэхээр байгаа тул өөрийгөө бэлэн байлгаарай. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хүрээлэл, ажлын амжилт, өсөлт, шинэ дурлал

3. Ихэр (5/21-6/20)

Дэлхий ван гарагийн нөлөөгөөр ажил амьдралын тань зам дардан байна. Их хэмжээний мөнгө орж ирэх төлөвтэй байгаа тул зөв зарцуулахыг хичээгээрэй. Гэр бүл, хамаатан садантайгаа муудалцахаас зайлсхий. Хавар цаг ирж буй тул өөрийгөө анхаарахад гэмгүй, тэр дундаа, гэдэс ходоодоо эмчид үзүүлээрэй.

Эрх чөлөөг эрхэмлэгч ихрүүдэд энэ сарын 16-ний өдөр ивээлтэй хандах нь. Хайрттайгаа бяцхан аялалд гараарай. Хосын харилцаа улам гүнзгийрч, сайн сайхан ирээдүй таныг хүлээж байна. Ганц бие ихрүүд маань эртний танилтайгаа дахин учирч романтик харилцаа үүсгэж мэднэ. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: аялал, мөнгө, хайр, боломж

4. Мэлхий (6/21-7/22)

Гадны компани эсвэл гадаад улсад амьдарч, ажилладаг мэлхийнүүдийн хувьд энэ сар ихээхэн амжилт дагуулна. Сурагчдын хувьд гадаад улсад суралцах боломж нээгдэж магадгүй. Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан байх учир энэхэн мөчүүдийг нандигнаарай. Гэмтэж бэртэж магадгүй учир танд болгоомжлол илүүдэхгүй шүү.

Дөрөвдүгээр сард хайр дурлалд итгэн, зүрх сэтгэл, хүсэл мөрөөдлөө дагахыг зөвлөж байна. Энэ сард хайр дурлал талаас нэг их өөрчлөлт хүлээгээд хэрэггүй болов уу. Өмнө нь харилцаатай байсан хүнтэйгээ дахин учир ургуулж магадгүй тул харилцаагаа сэргээх эсэхээ сайн тунгаан бодоорой.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: харь орон, эрх чөлөө, мөрөөдөл, хуучны танил

5. Арслан (7/23-8/22)

Та өөрт тохирох хүнтэйгээ аль хэдийн учирсан мэт санагдаж байвал эргэлзэлгүйгээр өөртөө итгээрэй. “Toxic” хүмүүсээс эртхэн харилцаагаа таслан, эрүүл харилцааг эрхэмлэдэг хүнтэй холбоо тогтоохыг хичээгээрэй. Бусад хүмүүсийг үл тоон зөвхөн өөртөө итгэх хэрэгтэй, эцсийн эцэст таны амьдрал таны гарт байгаа. 

Ажил дээр тань олон боломжууд таныг хүлээж байгаа тул хичээнгүйлэн ажиллаарай. Гэр бүлийн гишүүд чинь таныг дэмжиж хайрлан халамжилна. Эрүүл мэнддээ анхаарахаа битгий мартаарай.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: боломж, шийдвэр, гэнэтийн учрал, харилцаа

6. Охин (8/23-9/22)


Дөрөвдүгээр сарын 12 болон 27-ны өдөр охины ордынхонд хайрын хур буух нь ээ. Хуучин харилцаагаа эцэслэх үү, авч үлдэх үү гэдэг тал дээр шийдвэр гаргах хэрэгтэй болно. Үерхлийн асуудлуудыг сэтгэл хөдлөлөөрөө бус “эрүүл” ухаанаар шийдэх гэж хичээгээрэй.

Ажил амьдралын хувьд багахан асуудлуудтай тулгарч магадгүй, тийм учраас ажлын хүмүүстэйгээ маргалдахаас зайлсхий. Гэр бүлийн харилцаа тогтворгүй байх шинжтэй байгаа тул тэдэнтэй ярилцаж ойлголцохыг хичээгээрэй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хайр, хамрагчид, өсөлт бууралт, тодорхой байдал

7. Жинлүүр (9/23-10/22)

Хосын харилцаанд тань бага зэргийн саад тотгуур тохиолдож магадгүй. Гадны хүмүүс та хоёрын харилцаанд хошуу дүрэх боломжийг бүү олго, эцсийн эцэст та хоёрын харилцааг зөвхөн та хоёр л шийднэ гэдгийг битгий мартаарай. Романтик байдлаа түр орхин бодитой шийдвэр гаргахыг хичээ. Өөрийгөө хайрлан, өөрийн хүсэж буй, дуртай зүйлээ хийх цаг гаргаарай.

Ажилдаа илүү хариуцлагатай хандаж баг хамт олноороо ажиллавал ямар ч асуудлыг хурдан шийдэж чадна. Энэ сарын 30-ны өдөр санхүүд тань гэнэтийн өөрчлөлт гарах тул бэлтгэлтэй байгаарай.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хариуцлага, мөнгө, өөрчлөлт

8. Хилэнц (10/23-11/21)

Хайр дурлалын тал дээр тогтворгүй гэнэтийн өөрчлөлттэй сар таны хувьд эхэлж байна. Бусдын нөлөөлөлд авталгүйгээр эргэлзэх хэрэггүйгээр, сэтгэл зүрхээ даган шийдвэр гаргаарай. Гэнэтийн учралууд таныг ар араасаа хүлээж байна.

Өөрт тань таалагдах ажил амьдралын шинэхэн хэв маягтай болно. Төсөөлөөгүй газраас тань ихээхэн хэмжээний мөнгө орж ирж магадгүй. Таны санааг зовоож буй асуудлуудыг энэ сардаа багтаан шийдвэрлэхийг хичээгээрэй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: тогтворгүй байдал, мөнгө, өөрчлөлт, санаандгүй учрал

9. Нум (11/22-12/21)

Дөрөвдүгээр сард бүх зүйлийг шинээр эхлүүл. Өнгөрсөнд учирсан хүмүүстэй зууралдахаас зайлсхийгээрэй. Амьдралд тань олон шинэ боломж, хаалга үүд нээгдэх учир хуучин дурсамжуудаасаа салан, шинэ бүхэнтэй дасан зохицохыг хичээгээрэй.

Шинэ хайр, шинэ ажил, шинэ газартай танилцах боломжийг бүү алд. Ажилдаа илүү их шамдан зорилготоо хүрэх алхмаа хийгээрэй. Энэ сарын 19-ний өдөр амьдралд тань томоохон өөрчлөлт гарах шинжтэй байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: шинэчлэл, боломж, өөрчлөлт, хайр

10. Матар (12/22-1/19)


Гайхширмаар сайхан үйл явдлууд, хайр дурлал таныг хүлээж байна. Өөртөө цаг гарган өөрийгөө хайрлахаа бүү мартаарай. Хосын харилцаанаас хүсдэг бүхий л зүйл тань бүтэх шинжтэй байгаа тул зүрх сэтгэлээ дагаарай.

Энэ сард илүү шаргуу ажиллах шаардлагатай. Үнэнч шударга байдал танд амжилт, аз жаргалыг авчрах болно. Гэр бүлийн гишүүд хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөхийг хичээгээрэй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хүсэл, шинэ дурлал, хичээл зүтгэл

11. Хумх (1/20-2/18)

Өнгөрсөнтэйгөө зууралдалгүйгээр, шинэ харилцаандаа хамаг анхаарлаа төвлөрүүлсэн нь дээр. Хэн нэгнийг өөрийнхөөрөө байлгах хүсэлдээ хэт бүү автаарай. Дөрөвдүгээр сарын 12-н болон 27-ны өдөр, өөрийн хайж буй нэгэнтэйгээ романтик болзоонд явна.

Ажил амьдралын хувьд өрсөлдөөн ихтэй сар учир, өөрийгөө сориод үзэхэд гэмгүй. Шинэ ажилд орох төлөвтэй байна, таны өөртөө итгэлтэй байдал таныг хэцүү нөхцөлд хэзээ ч оруулахгүй учир санаа зовох хэрэггүй.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: өсөлт дэвжил, болзоо, өрсөлдөөн, шинэ харилцаа

12. Загас (2/19-3/20)

Ажил амьдрал дээр бага зэргийн асуудлуудтай нүүр тулах ч үүнийг хөнгөнөөр хүлээн аван, хэт их санаа зовохоос зайлсхий. Орлого сайтай байх ч мөнгөө хэрэггүй зүйлсэд зарцуулах шинжтэй байна тийм учраас, тооцоололтой байхад гэмгүй.

Шинэ сар загасны ордынхонд хайр дурлалыг харамгүй бэлэглэнэ.Таны хамтрагч та хоёрын харилцаа төгс байх учир зарим хүмүүс үүнд атаархаж магад гэхдээ тэдэнд бүү санаа зов. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: үзэсгэлэн гоо, хайр, аз, сорил

СЭТГЭГДЭЛ БИЧИХ