Канадын супермаркетүүд орос бүтээгдэхүүнүүдээс татгалзаж байна

    "Украинд явуулж буй цэргийн ажиллагааны улмаас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан Канадын сүлжээ дэлгүүрүүд орос бүтээгдэхүүнүүдийг лангуунаасаа буулгаж эхлэв" хэмээн Канадын Globe&Mail сонинд бичжээ. Энэ нь одоохондоо квас, наранцэцгийн үр, зефир, шоколаданд хамаарч байгаа аж. Канадын олон бүс нутагт орос архины борлуулалт дууссаны дараахан жижиглэнгийн худалдаачид орос бараа бүтээгдэхүүнийг эргүүлэн татахаар шийдсэн байна. 
Sobeys, Safeway, FreshCo хүнсний сүлжээ дэлгүүрүүдийг эзэмшдэг "Эмпире" компани гуравдугаар сарын эхээр орос бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаж эхэлсэн бол Metro Inc сүлжээ дэлгүүр энэ сарын эхээр орос бүтээгдэхүүн борлуулахаа больсон гэнэ. Харин Loblaw Companies-ийнхэн орос бараа дахин захиалахгүйгээр шийджээ. Тус компанийн сүлжээ дэлгүүрийн төлөөлөгч Кэтрин Томас "Тэдний нөөц ихэвчлэн дуусдаг" гэж ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ