Э.Бат-Үүл тодорхойгүй хугацаагаар өлсгөлөн зарлаж байна
Энэ талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам "Э.Бат-Үүлийг 409-р ангид хоригдсон мөчөөс эхэлж, эрх чөлөөг нь хязгаарлаж эхэлсэн. Хязгаарлаж байгаа шалтгааныг тодруулахаар хорих ангийн удирдлагууд болоод прокурорын байгууллагад удаа дараа хүсэлт тавьдаг. Гэтэл ямар ч хууль ёсны үндэслэлтэй тайлбар бидэнд хэлэхгүй байсаар өдийг хүрлээ. Тиймээс миний үйлчлүүлэгч эрхээ эдлэхийг хүсэж, өлсгөлөн зарлаж байна. Миний үйлчлүүлэгч өөрийгөө суллах, гэм буруугүй гэсэн утгатай зүйл ярьж өлсгөлөн зарлаагүй. Монгол улс өнөөдөр ардчилал, хүний эрх маш аюултай түвшинд хүрсэн байна. Орос, Украины талаар үзэл бодлоо илэрхийлж, энх тайвныг уриалснаас болж эрх чөлөөг нь хааж болохгүй. Монгол Улсын иргэн Украиныг өмөөрөх эрхтэй" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ