Х.Клинтон коронавирусаар халдварлав

 АНУ-ын экс тэргүүн хатагтай Хиллари Клинтон коронавирусаар халдварлажээ. Тэрээр энэ тухай "COVID-19-ийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Ханиадны бага зэргийн шинж тэмдэг илэрсэн ч бие маань сайн байгаа" хэмээн твиттер хуудастаа "жиргэсэн" байна. Төрийн нарийн бичгийн дарга асан, 74 настай түүний нөхөр, экс ерөнхийлөгч Билл Клинтоны шинжилгээний хариу сөрөг гарсан аж. Түүний бие сайн байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ