Төлбөр тооцоонд ашиглагдсан рублийн хэмжээ гурав дахин нэмэгджээ

Валютын зах зээлд сүүлийн үед бий болоод буй нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өгсөн юм. Тэрээр мөн үеэр манай улсад их хэмжээний рубль орж ирж байгаа эсэхийг тайлбарласан юм. 

Б.Лхагвасүрэн "Бид төлбөр тооцоондоо рубль их ашиглагддаггүй учир Монгол Улсын валютын нөөцөд рублийн нөөц байдаггүй. Харин рублийн нөөц банкуудын балансад байдаг юм. 2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацааны дундаж дүнг харвал дээд талдаа 30 сая ам.долларын хэмжээний рубль төлбөр тооцоонд ашиглагддаг байсан. Харин хоёрдугаар сарын 24-нөөс хойш дээрх дугаар гурав дахин нэмэгдсэн. Улмаар гуравдугаар сард 92 сая ам.доллартой тэнцэх хэмжээний рублийн арилжаа Монголд хийгдсэн. Ийнхүү идэвхжиж байгааг Төв банк анхааралдаа авч байгаа" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ