ОХУ Японтой энхийн гэрээ байгуулахаас татгалзав
Оросын тал япончуудыг Курилын арлууд руу визгүй зорчихыг хориглохоор шийдвэрлэсэн байна. Харин Япон урьд нь ОХУ-ын эсрэг авч буй ээлжит хориг арга хэмжээний багцаа танилцуулсан юм. Жагсаалтад 15 хүн, есөн аж ахуйн нэгж багтсан билээ. Тэдгээрийн дунд ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова, Батлан хамгаалахын сайдын найман орлогчоос гадна "Рособоронэкспорт", "Вертолеты России" компани багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ