Б.Обама коронавирус тусчээ

          Энэ талаар АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама коронавирус туссан тухайгаа твиттер хуудастаа "жиргэв". "COVID-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан" хэмээн мэдэгдсэн түүний хоолой хоёр хоног өвдсөн ч гайгүй байгаа гэнэ. Харин тэргүүн хатагтай асан Мишель Обама уг өвчнөөр халдварлаагүй аж.            
       Экс ерөнхийлөгч, гэргийнхээ хамт коронавирусын эсрэг вакциныг давтан хийлгэсэн бөгөөд "Халдварласан тохиолдлын тоо буурч байгаа нь вакцинжуулалтын ач холбогдол" хэмээн ард иргэддээ сануулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ