Хаврын ээлжит чуулган маргааш буюу гуравдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт нээлтээ хийнэ
Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган маргааш буюу гуравдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт нээлтээ хийнэ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2022 оны наймдугаар тогтоолыг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамжийг гаргалаа.
Хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж байхаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан.
Гуравдугаар сард хэлэлцэх асуудлын жагсаалтад Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ