Кофенд дурлагчид хэн байсан бэ?

Кофенд дурлагчид анхлан хүн биш, харин ямаа байв. МЭ 9-р зуунд Этиопын хоньчид, модны үр жимсийг ямаанууд дуртайяа идэж, шуналтай амтархах гайхалтай мэдрэмжтэй байгааг анзаарчээ. Хоньчид энэхүү гайхамшигт модны шинж чанаруудын талаар ойролцоох лам хуврагуудад ярьсан бөгөөд үүгээр кофены түүх эхэлсэн юм.
Жил бүр дэлхий дээр хэдэн зуун тэрбум аяга ундаа уудаг. Дэлхийд алдартай гэдгээрээ кофег газрын тостой зэрэгцүүлэн тавьдаг. Энэ нь бас нэг төрлийн "хар алт" юм.
Өнөөдөр ямар ч эмч кофег эм гэж хэлж зүрхлэхгүй байх. Гэхдээ 17-р зуунд эмч нар үүнийг ийм байсан гэж нухацтай итгэж байсан. Жишээлбэл, Их хаан Алексей Михайловичийн эмч нар түүнд толгой өвдөх, ... ханиаднаас салахын тулд кофе уухыг зөвлөжээ. Ойрхи Дорнодын эмч нар харааны бэрхшээлтэй хүмүүс, мөн цэр, тулай өвчтнүүдэд кофе уухыг зөвлөсөн.
Османы эзэнт гүрний хууль тогтоомжийн дагуу гэрлэсэн эр хүн бүр өдөрт дор хаяж нэг аяга кофе уухыг үүрэгдсэн байв. Кофе худалдаж авч өөрөө чанаж уу хэмээдэг. Энэ дүрмийг дагаж мөрдөөгүйгээс болж эмэгтэй хүн, шунахай эсвэл залхуу нөхрөөсөө ч салж болно хэмээдэг байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ