"Харли-Дэвидсон" Орост мотоцикл нийлүүлэхгүй
"АНУ-ын "Харли-Дэвидсон" компани ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоолоо" гэж Bloomberg агентлаг мэдээлэв. Энэ нь ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээний үр нөлөөг харуулж байгаа юм. Тус агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн хугацаанд Европ болон Ойрхи Дорнодын бусад оронтой хамтран уг компанийн мотоциклын борлуулалтын 31 хувийг эзэлж байв. Мөн "Женерал Моторс" концерн гуравдугаар сарын 1-нээс ОХУ-д автомашин нийлүүлэх, борлуулахаа больжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ