"Их 7" ОХУ-д хатуу хориг тавихад бэлэн

   Японы ерөнхий сайд Фумио Кишида "ОХУ-д "Их 7" хатуу хориг тавихад бэлэн байна" гэж мэдэгдлээ. Хамтрагчдынхаа анхаарлыг "Олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдэл, зохих хариу арга хэмжээ авах шаардлагатай"-д төвлөрүүлсэн тэрээр "  Украинд явуулж буй ОХУ-ын тусгай ажиллагаа дэлхийн дэг журмын үндсийг ганхуулсан гэдгийг би онцолсон" хэмээн ярьжээ. Мөн Украины эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдлын эргэн тойронд Японы засгийн газрын тэргүүн  Хирошимагийн тухай дурслаа.
 "Атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошимаг дурсахын зэрэгцээ би ерөнхий сайдын хувьд цөмийн зэвсэг хэрэглэх заналхийллийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна" хэмээн Ф.Кишида тэмдэглэсэн байна.        
  Япон улс одоогоор ОХУ-аас ерөнхийлөгч Владимир Путин, Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев, ГХ-ийн сайд Сергей Лавров нарын зургаан хүнээс гадна Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкод хориг арга хэмжээ аваад буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ