Оросын хоккейчид антирекорд тогтоожээ

     "Бээжин-2020" олимпын эрэгтэйчүүдийн хоккейн аваргын төлөөх тоглолтод финүүд ОХУ-ын багийг 2:1-ээр хожиж, анх удаа олимпын аварга болсон билээ. Уг тоглолтод оросууд өрсөлдөгчийнхөө хаалга руу 17 удаа цохисон бөгөөд олимпын шигшээ тоглолтын антирекорд болжээ. Энэ 1992 оноос хойших үзүүлэлт аж. Үүнээс өмнө олимпын хоккейн тэмцээнийг тойргийн системээр явуулдаг байсан юм. Өмнөх антирекорд нь ч оросуудынх байв. Тэд "Нагано-1998" олимпод Чехийн хаалга руу 20 удаа цохисон бол "Лиллехаммер-1994" олимпод канадууд Шведийн хаалга руу 21-нтээ цохисон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ