С.Карри үлгэрийн мэт дээд амжилт тогтоож, "Бүх оддын тоглолт"-ын шилдгээр шалгарлаа

      "Голден Стэйт Уорриорз" багийн холбогч Стефен Көрри "Бүх оддын тоглолт"-ын гурван онооны шидэлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Сагсан бөмбөг сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг "Бүх оддын тоглолт" ням гарагийн орой Кливленд хотноо болж, Леброн Жеймсийн баг Кевин Дюрантын багийг гуравхан онооны илүү буюу 163:160-аар хожлоо. Л.Жеймсийн багийн Стефен Көрри 50 оноо авч, "Бүх оддын тоглолт"-ын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор шалгарчээ. Тэрээр холын зайн 27 шидэлт гүйцэтгэж, 16-г нь цагаригт оруулснаар дээд амжилт тогтоосон аж. Өмнөх дээд амжилтыг 2016 оны "Бүх оддын тоглолт"-од гурван онооны шидэлт есийг оновчтой гүйцэтгэсэн Пол Жорж эзэмшиж байв.
No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ