Финландын шигшээ баг анх удаа олимпод түрүүлэв

         "Бээжин-2022" олимпын эрэгтэйчүүдийн хоккейн шувтаргын тоглолтод Финландын шигшээ баг оросуудыг 2:1-ээр хожиж, анх удаа  олимпын аварга боллоо. Тоглолтын эхний шайбыг найм дахь минутад ОХУ-ын М.Григоренко оруулсан бол Финландын В.Покка 24 дэх минутад тоог тэнцүүлж, Х.Бьёрнинен 41 дэх минутад хожлын шайбыг оруулжээ. Өмнө нь "Калгари-1988", "Турин-2006" олимпод үзүүрлэж, "Лиллехаммер-1994", "Нагано-1998", "Ванкувер-2010", "Сочи-2014"-өөс хүрэл медаль хүртсэн финүүд олимпод аваргалсан ес дэх баг болсон аж. Тэднээс өмнө Канад ес, ЗХУ долоо, АНУ, Швед тус бүр хоёр, Их Британи, ТУХН, Чех, ОХУ тус бүр нэг түрүүлж байв.   
    Хүрэл медалийн төлөөх тоглолтод Шведийг 4:0-ээр хожсон словакууд олимпын наадмаас мөн анхны медалиа хүртсэн билээ.
No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ