А.Адьяасүрэн тавд, манай баг 14-рт орлоо
Израилийн Тель-Авив хотод жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өндөрлөв. Эмэгтэйчүүдийн +78 кг-д ОУХМ А.Адьяасүрэн эхлээд Францын Ж.Толофуад 2 минут 29 секундэд цэвэр ялагдсан ч дагах барилдаанд Бразилын К.Ямакаваг 2 минут 14 секундэд иппон буулгалаа. Хүрэл медалийн төлөө "Их дуулга"-ын хошой алт, хүрэл медальт, Израилийн Р.Хершкотой барилдаж, цаг сунгаад 5 минут 5 секундэд вазари алдан ялагджээ. Ингэснээр манай баг тэмцээний эхний өдөр авсан гурван хүрлээс өөр медаль хүртэж чадсангүй, 14-рт бичигдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ