Монголын гурван жүдоч хүрэл медаль хүртлээ
Израиль улсын Тель-Авив хотноо эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал “Тель-Авив-2022” их дуулга тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болж, Монголын гурван жүдоч хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Хөвсгөл аймгийн Мөрөн хот, "Имперо" группийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Баасанхүү хүрэл медаль хүртэж, IJF-ийн дэлхийн цувралаас анхны хүрэл медалиа хүртсэн юм. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Увс аймгийн Тэс сумын харьяат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарьд” спорт клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Цогт-Очир гранд слам ангиллаас анхны медалиа гардлаа.
Мөн 66 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин “World Masters”-ийн алт, мөнгөн медальт, олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн хүрэл медаль хүртлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ