Канад бүсгүйчүүд түрүүлж, М.Пулен ховор амжилтын эзэн болов
М.Пулен дөрвөн олимп дараалан шигшээ тоглолтод шайб оруулсан анхны хоккейчин болсон юм. "Ванкувер-2010", "Сочи-2014"-ийн аваргын төлөө тоглолтод АНУ-ын хаалганд тус бүр хоёр, "Пёнчан-2018"-д мөн АНУ-ын хаалганд нэг шайб хийсэн аж. Эрэгтэйчүүдийн хоккейн төрөлд ч ийм амжилт үзүүлсэн тоглогч байдаггүй билээ. Дашрамд дурдахад 30 настай тэрээр олимпын нээлтэд Канадын багийн тугчаар оролцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ