Ю.Клопп Аваргуудын лигд 50 хожсон найм дахь дасгалжуулагч боллоо
Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн эхний тоглолтдоо Английн "Ливерпуль" талбайд нь Италийн "Интер"-ийг 2:0-ээр хожив. Тоглолтын 75 дахь минутад Р.Фирмино, 83 дахь минутад М.Салах гоол оруулсан юм. Ингэснээр тус багийн 54 настай герман дасгалжуулагч Юрген Клопп Аваргуудын лигд 50 хожсон найм дахь дасгалжуулагч болсон аж. Түүнээс өмнө А.Фергюсон, К.Анчелотти, А.Венгер, Х.Гвардиола, Ж.Моурниньо, Л.ван Гал, Р.Бенитес нар эл амжилтыг үзүүлжээ.
"Ливерпуль"-ийг 2015 оны аравдугаар сараас удирдаж буй түүний гэрээ 2024 оны зун дуусна. Герман мэргэжилтээр удирдуулсан "Ливерпуль" 2019/2020 оны улиралд Английн АШТ, 2018/2019 онд Аваргуудын лиг, 2019 онд УЕФА-гийн Супер цом, клубүүдийн ДАШТ-д түрүүлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ