К.Мбаппе багаа ялалтад хүргэлээ
Аваргуудын лигийн 2021-2022 оны улирлын хасагдах шатны тоглолтууд эхлэв. Францын "Пари Сен Жермен" Испанийн "Реал" (Мадрид)-ыг "Парк де Пренс" цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авч тоглолоо. Цорын ганц гоолыг тоглолтын төгсгөлд буюу 90+4 минутад Францын шигшээ болон "Пари Сен Жермен" багийн 23 настай довтлогч Килиан Мбаппе оруулжээ. Харин алдарт Лионель Месси 62 дахь минутад 11 метрийн торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэж чадсангүй. Хоёр багийн хариу тоглолт гуравдугаар сарын 9-нд "Сантьяго Бернабеу" цэнгэлдэх хүрээлэнд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ