Камила Валиева эмэгтэй богино үзүүлбэрт тэргүүллээ

Өчигдөр орой /2022.02.15/ “Бээжин-2022” Өвлийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэй богино үзүүлбэрийн тэмцээн болж ОХУ-ын Үндэсний олимпын хорооны тамирчин Камила Валиева 82,16 оноогоор тэргүүн байрт шалгарлаа.


Түүний араас Анна Щербакова /ОХУ/ - 80,20, Каори Сакамото /Япон/ - 79,84, Александра Трусова /ОХУ/ - 74,60 гэсэн оноогоор 2, 3, 4 дүгээр байрт тус тус шалгарсан юм.


Энэхүү уралдаан Бээжингийн олимп эхлээд л олны анхаарлыг татсан бөгөөд ОХУ-ын тамирчин, дэлхийн рекордыг эзэмшигч Камила Валиева багийн тэмцээний дараа болсон допингийн асуудал байю. Спортын арбитрын шүүхээс Камтилаг богино үзүүлбэрт оролцохыг зөвшөөрсөн ч ОУОХ-ноос түүнийг медалийн болзол хангасан тохиолдолд шагнал гардуулахгүй гэж зарласан.



Эмэгтэй богино үзүүлбэрт сүүлийн 5 тамирчнаас эхлээд Камила Валиева гарсан бөгөөд In Memoriam хөтөлбөрийн эхний гурвалсан аксель үсрэлтийн буулт дээр бага зэрэг алдаа гаргасан ч гурвалсан флип, лутц, тулуп үсрэлтээ амжилттай гүйцэтгэв.  Түүний оноо хамгийн өндөр буюу 82,16 байсан юм.

Камила Валиева харанхуй өтгөрөх тусам улам тод гялалзана | News.MN


Бусад тэргүүлэгч уран гулгагчдын хувьд Оросын 17 настай Александра Трусова мөн аксель дээр унаж алдаа гаргасан. Харин Анна Щербакова алдаагүй шахам гулгасан ч Камилаг гүйцсэнгүй. Улмаар Японы Каори Сакамото алдаа гаргалгүйгээр гуравдугаарт орсон. Ийнхүү Этеригийн 3 шавь, японы 1 тамирчны хамт тэргүүлж эхэллээ. Пүрэв гарагт болох чөлөөт үзүүлбэрийн тэмцээний дараа медалийн эзэд тодорно.


Камила Валиева сохранила ледяное спокойствие – Газета Коммерсантъ № 28  (7229) от 16.02.2022

СЭТГЭГДЭЛ БИЧИХ