COVID-19 хэзээ дуусах бол?

      Н.Ф.Гамалейн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург дэлхий нийтийг хамарсан аюулт өвчний дуусах хугацааг тогтоожээ. Түүнийхээр цар тахлыг зогсоохын тулд дэлхийн хүн амын 80 хувь вакцинд хамрагдах ёстой аж. "Дэлхийн хүн амын 80 хүртэлх хувийг богино буюу долоон сараас илүүгүй хугацаанд вакцинд хамруулбал коронавирусын тархалтыг зогсоох боломжтой" гэж онцолсон эрдэмтний үзэж буйгаар вакцины хангалттай нөөц бүрдүүлж, COVID-19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэдэггүй орнуудыг хангах шаардлагатай. Зөвхөн ОХУ-д төдийгүй Африк, Зүүн өмнөд Ази болон бусад бүс нутагт эрэлт хэрэгцээтэй байгаа вакцинуудын нэлээд хувийг ОХУ үйлдвэрлэж чадах гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ