Бээжингийн олимпод хамгийн олон эмэгтэй тамирчин оролцож байна
“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцож буй нийт тамирчдын 45 орчим хувийг эмэгтэй тамирчид бүрдүүлж байгаа нь өвлийн олимпын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа талаар Олон улсын олимпын хорооноос /ОУОХ/ өнөөдөр мэдээллээ.
“Эмэгтэй оролцогчид, тамирчдын тоо түүхэн өндөр үзүүлэлтэд хүрээд байна. Тодруулбал, дөрвөн жилийн өмнөх Пёнчаны олимпод оролцогчдын 41 хувь нь эмэгтэйчүүд байсан бол энэ удаагийн олимпод 45 хувьд хүрч өсөөд байна” гэж ОУОХ-ны Спорт хариуцсан захирал Кит МакКоннелл мэдэгджээ.
Мөн Бээжингийн олимпод өрсөлдөж буй эмэгтэй тамирчин бүр өвлийн спортод үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэрбээр онцлон хэлээд, зохион байгуулагчид эмэгтэйчүүдийн спортыг толилуулахад эн тэнцүү анхаарал хандуулж ирснийг цохон тэмдэглэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ