2022 оны хоёрдугаар сард болох соронзон шуургууд. Яг хэзээ болох вэ?
2022 оны хоёрдугаар сар цаг агаарын байдлаас хамааралтай хүмүүсийн хувьд хэцүүхэн байх нь. Хоёрдугаар сарын 4 болон 11-нд Наран дээр дэлбэрэлт болсны дараа хамгийн хүчтэй нөлөө ирэх төлөвтэй байна. Соронзон шуургыг дагаад толгой хүчтэй өвдөж, цусны даралт хэлбэлздэгийг дурдвал зохино. Зүрх-судасны өвчинтэй юмуу янз бүрийн эрхтэн, системийн үйл ажиллагаа алдагддаг хүмүүс энэ нөлөөг онцгой их мэдэрдэг юм.
2022 оны хоёрдугаар сард хоёр удаа соронзон шуурга болно гэж Нарны рентген астрономийн лаборатори таамаглаж байна. Хоёрдугаар сарын 3-наас хоёрдугаар сарын 4-нд хүчтэй соронзон шуурга болно. Үүний дараа хоёрдугаар сарын 5-нд сулавтар шуурга болох ажээ. Хоёрдугаар сарын 6-наас 9-ний лхагва гарагт их биш соронзон шуурга эхлэнэ. Хоёрдугаар сарын 9-нөөс багаахан шуурга эхлэж, хоёрдугаар сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ. Ер нь хоёрдугаар сард ноцтой шуурга блолохгүй юм байна.
Соронзон нөлөөллийн үед ургамлын цай ууж, харин өтгөн цай юмуу кофе уухаас татгалзахыг шинжээчид зөвлөж байна. Ялангуяа архи дарс, тамхи хэрэглэхгүй байхыг бодох хэрэгтэй гэнэ. Хоолондоо жимс жимсгэнэ ахиухан оруулаарай. Тийнхүү дээр хэлснээр, сөрөг нөлөөг аль болох бага болгож, үүнд бэлэн байвал зохилтой. Соронзон шуурга болохын өмнө хэт ядрахгүй байж, өдөртөө цэвэр агаарт нэг цагаас багагүй хугацаагаар гарч, өглөөний гимнастик хийгээрэй. Элдэв хууч өвчинтэйгээс болоод соронзон шуурганы нөлөөнд илүү өртөмтхий хүмүүс өөрт хэрэгтэй эм бэлдмэлээ бэлтгэх хэрэгтэй.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ