Таван өнгийн хадагны билэгдэл


Монголчууд эртдээр vеэс хадаа эдийн дээд, архи идээний дээд хэмээн амьдралынхаа туршид авдрынхаа ёроолд архи хадаг хоёрыг нандигнан хадгалсаар ирсэн тvvхтэй. Хэрэв та гэртээ хадаг хадгалах гэж байгаа бол таван өнгийн хадгийг хадгалж буянаа тогтоогоорой. Энэ нь баян чинээлэг, гай барцадгvй амар тvвшин явахыг бэлэгддэг жамтай. Таван өнгийн хадагны билэгдлийг одоо толилуулъя.
1. ЦЭНХЭР ӨНГИЙН ХАДАГ
Цэнхэр өнгийн хадаг мөнх, амар тайвны бэлгэдэл /Энэ өнгийг тэнгэрийн билэгдэл бөгөөд ерөнхийдөө хvндэтгэлийн билэгдэл болгодог. Цэнхэр өнгийн хадгийг өөр хоорондоо, ах дvvсдээ барьж золгодог./
2. НОГООН ӨНГИЙН ХАДАГ
Ногоон өнгийн хадаг дэлгэрэн арвижихын бэлгэдэл, /Газар дэлхийн арвижихын билэгдэл бол ногоон өнгө. Энэ өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь билэгдсэн тусгай vйлд хэрэглэдэг бөгөөд хvмvvст барьж золгодоггvй./
3. УЛААН ӨНГИЙН ХАДАГ
Улаан өнгийн хадаг гал голомт бадран дээшлэхийн бэлгэдэл. /Улаан өнгийн хадаг нь гал голомт бадран дээшлэхийг билэгшээдэг. Энэ өнгийн хадгийг бурхан шашны таван махбодь билэгдсэн тусгай vйлд хэрэглэдэг бөгөөд хvмvvст барьж золгодоггvй./
4. ШАР ӨНГИЙН ХАДАГ
Шар өнгийн хадаг бурхан шашнаа дээдлэхийг бэлгэдэл. /Бурхан шашны билэгдэл учир шар өнгийн хадгийг эрдэм номын багшдаа барьдаг бөгөөд өөр хvнд барих ёсгvй ажээ./
5. ЦАГААН ӨНГИЙН ХАДАГ
Цагаан өнгийн хадаг сэтгэл ариун бодь сэтгэлтэй, өглөгч буяны бэлгэдэл болдог байна. /Өглөг буян, сэтгэл ариусгахыг билэгшээж цагаан сvvтэй зvйрэлдэг. Цагаан өнгийн хадаг маш том хvндэтгэлийн билэгдэл хэмээн vздэг.
Энэ өнгийн хадгийг бурхан шvтээндээ өргөдөг бөгөөд хамгийн хvндтэй ахмад хvндээ барьдаг. Энэ өнгө нь хар муу санаа агуулаагvй, ариун байхыг илэрхийлдэг. Мөн шинэлэх, цагаалахад цагаан өнгийг билэгшээж, цагаан идээг дээд өнгөнд тооцдог. Цагаан өнгийг эхийн цагаан сvvтэй зvйрлэдэг./
Хадгийг хадгалахдаа аргамж сур, усгvй хар архины хамт хадгална. Аргамж сур нь малын заяа буяныг тогтооно, харин архи нь бусад бvх юмыг тогтооно гэсэн санааг агуулдаг.
Монголчууд эрт дээр vеэс хадаг, архи хоёрыг насан туршдаа хадгалж чадвал тэр айлд эд хөрөнгө, мөнгө төгрөг тогтон улмаар өсч арвижин аз жаргалтай сайн сайхан амьдрана гэж vздэг байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ