О.Пүрэв One Championship-ын хоёр дахь тулаандаа яллаа
Монголын холимог тулааны "MGL-1 FC" холбооны 57 кг жингийн аварга, “Ардын Хүү” хочит Отгонжаргалын Пүрэв "One Championship"-ын хоёр дахь тулаанаа өнөөдөр хийлээ.
Холимог тулааны Азийн хамгийн том холбоо One Championship өнөөдөр "Only the Brave" арга хэмжээгээ зохиосон ба 11 тулааны тов зарласнаас хамгийн эхнийх Bantamweight жингийн О.Пүрэвийн тулаан байлаа.
One Championship-н эхний тулаандаа Их Британийн Бэн Ройлыг хүнд цохилтоор ялсан О.Пүрэвэнэ удаа мэргэжлийн тулаанд 9 ялж 5 ялагдсан амжилттай Бразилын Микаэл Гилермэ дэ Жесүстэй 5 минутаар гурван үе тулалдан яллаа.
Энэ бол түүний холимог тулааны ес дэх дараалсан ялалт бөгөөд шүүгчдийн саналаар ялсан анхны тохиолдол болов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ