ДЭМБ коронавирусийн шинэ төрөл – NeoCoV вирусийн тухай мэдээллийг тайлбарласан байна


ДЭМБ коронавирусийн шинэ төрөл болох NeoCoV вирусийн тухай мэдээлэл хүлээж аваад, нөхцөл байдлыг ажиглаж байгаагаа мэдээлжээ. Гэвч эрдэмтэд энэ вирус аль хэр аюултайг цаашид судлана гэж РИА Новости агентлаг уламжилсан байна.

Судалгааныхаа үр дүнг хуваалцсан хятадын эрдэмтдэд ДЭМБ талархал илэрхийлжээ. “Амьтад, ялангуяа зэрлэг амьтад хүнд туссан халдварт өвчлөлийн 75 гаруй хувийн эх үүсгэвэр болж байгаа бөгөөд эдгээрээс олон тохиолдол шинэ вирусүүдээс үүдэлтэй байна.  Коронавирус амьтад, түүний дотор сарьсан бавгаахайгаас илүүтэй илэрч байна” гэж ДЭМБ-аас мэдээлжээ.

Гэхдээ энэ вирус хүнд аюултай эсэх, шинэ цар тахлын шалтгаан болж мэдэх эсэхийг бас судлах хэрэгтэйг ДЭМБ тэмдэглэсэн байна.

“ДЭМБ мониторинг хийж, зоонозын вирусүүд үүсэх аюулын эсрэг өрсөж ажиллахын тулд Амьтдын эрүүл мэндийг хамгаалах дэлхийн байгууллага, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын хүрээлэн байгаа орчны хөтөлбөр болон бусад байгууллагатай нягт хамтран ажиллаж байна” гэж ДЭМБ-аас мэдэгджээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ