Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Ерөнхийлөгчийн зүгээс инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг бий болгож байгаа. Иймд Засгийн газраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг өчигдөр чиглэл болгосон.

Харин эх сурвалжийн хэлснээр Засгийн газар ээлжит бусаар хуралдахаар болжээ. 

Ямартай ч бар жилийн босгон дээр тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудал шийдэгдэх хүлээлттэй байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Тэтгэвэр тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэх эсэх нь хуулиар зохицуулагддаггүй. Засгийн газар нь тухайн жилийнхээ төсвийн хэмжээ боломжоос шалтгаалж хувь хэмжээг тогтоодог.

Тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ Засгийн газрын бодлогын тэргүүн ээлжид байна" хэмээн мэдээлж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ