Митакэумид озэки цол олголоо
Японы сумогийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, Хацү башёд 13 даваа, хоёр унаагаар түрүүлсэн сэкивакэ Митакэумид озэки цол олгов. "Дэваноуми" дэвжээнд харьяалагддаг, 29 настай тэрээр сүүлийн гурван тэмцээнд сэкивакэ цолтойгоор зодоглож, 33 давсан юм. Тойо Дайгакугийн их сургуулийн төгсөгч, Японы сонирхогчдын болон оюутны сумогийн аварга Хисаши Омичи (Митакэуми) 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн сумод макүшитагийн аравдугаарт эрэмбэлэгдэн хөл тавихаар болжээ. Мөн оны долдугаар сард жюүрёд, 11-р сард макүүчид дэвшсэн тэрээр 28 башёд санъяку (18-д нь сэкивакэ) цолтойгоор зодоглосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ