Сэтгүүлчдийг заналхийлсэн Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн ажлаас нь чөлөөлжээ

БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан.  

Тэгвэл Ё.Отгонбаяр сэтгүүлч У.Оргилмааг өөрийн твиттер хуудсаараа дамжуулж, “ална” хэмээн сүрдүүлсэн нь олонд ил болоод байна. Иймд өнөөдөр /2022.01.26/ сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар сэтгүүлч нарын төлөөлөл хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийсэн юм. Иймд түүний ёс бус аашилсны төлөө МАН-ын зөвлөхийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ