Л.Месси антирекорд тогтоов

           Францын "Пари Сен Жермен" багийн аргентин довтлогч Лионель Месси улсын аварга шалгаруулах тэмцээний антирекорд тогтоолоо. "Реймс"-ийг 4:0-ээр хожсон тоглолтод сэлгээгээр талбайд гарсан ч гоол оруулж чадаагүй тэрээр эхний 12 тоглолтод ердөө ганцхан гоол оруулсан нь тус тэмцээний түүхэнд хамгийн муу үзүүлэлт болжээ.                 Нэгдүгээр сарын 2-нд коронавирусаар халдварлаж, багаасаа тусгаарлагдсан Л.Месси 21 хоногийн дараа хамтран зүтгэгчидтэйгээ нэгдсэн юм.   
    "Пари Сен Жермен"-д энэ зун очсон алдарт хөлбөмбөгч маань "Барселон"-д байхдаа Аваргуудын лигд дөрөв, Испанийн аварга шалгаруулах тэмцээнд арав түрүүлсэн билээ. Мөн оны шилдэг хөлбөмбөгчний "Алтан бөмбөг" шагналыг долоонтаа хүртсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ