"Эрдэнэс Оюутолгой"-д ногдох $2.4 тэрбумын өрийг 100% тэглэсэн батламжийг гардуулж өглөө
Монгол Улсын Засгийн газар, "Оюу толгой" төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээг үндэслэж, Улсын Их Хурал Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай 103 дугаар тогтоолыг өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр баталсан.
Уг тогтоолд тусгагдсан заалтууд хэрэгжиж эхэлж байна.
Энэ нь ирээдүйд үүсэх байсан 22 тэрбум төгрөг тэглэгдсэний баталгаа юм.
Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурс" компани буюу хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцахаар болсон.
Мөн "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд огтлох малталтыг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилт болон бусад арга хэмжээ авахыг санал нэгтэйгээр зөвшөөрснийг өнөөдөр зарлав.
Өрийг тэглэсэн тухай бичиг:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ